УУДАМ МОНГОЛ ЭДҮКЭЙШН СУРГУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
2019 оны 03 сарын 26

Уудам   Монгол   сургууль   нь   1998   онд   үүсгэн   байгуулагдсан 
“Цэцээ Гүн” Менежментийн Дээд сургуулийн дэргэд 2018 онд байгуулагдсан сургууль юм. 
Бид одоогийн байдлаар Япон улсын хоёр ахлах сургуультай хамтын ажиллагаатай бөгөөд хамтарсан хөтөлбөрийн дагуу дадлагын аялал, сурагч солилцоо, шилжин суралцах, хос гэрчилгээт 2+1 зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн, төгсөгчдөө Япон улсын их дээд сургуульд элсэн суралцах нөхцлөөр хангах бөгөөд манай сургуулийн хүндэт ерөнхийлөгч, мэргэжлийн сумогийн 69  дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал Япон дахь дараа дараагийн хамтын ажиллагааны гүүр болон албан ёсоор ажиллаж байна.
Уудам Монгол сургууль нь Монгол улсад хэрэгжиж буй ерөнхий боловсролын “ЦӨМ” хөтөлбөрийн дагуу 6-12 дугаар ангийн сургалт явуулахаас гадна Япон загварын сургалтын орчин, арга зүйг нэвтрүүлж, Япон хэлийг гүнзгийрүүлэн судлах нэмэлт хөтөлбөртэй. 
Сурагчид суралцаж байх хугацаандаа 1-2 удаа хамтран ажилладаг Японы ахлах сургуультай хэрэгжүүлэх хөтөлбөрийн дагуу сурагч солилцоо, дадлагын аялал зэрэгт хамрагдан Япон улсад аялан соёлтой танилцана.

Хөтөлбөрүүд

Хэрэглэгчдэд зориулан дээд зэргийн брэндийг бүтээх, түүнийг түгээх, үр ашигтай харилцаа холбоо тогтоох замааар хэрэглэгчидтэй болох тэднийг тогтоон барих, улмаар нэмэгдүүлэх ажлыг хэ...

Дэлгэрэнгүй
Санхүүгийн менежмент /Бакалавр/ Санхүүгийн удирдлагыг хэрэгжүүлэх, төсөв төлөвлөгөө зохиох, тайлан тэнцэлд шинжилгээ хийж санал, дүгнэлт боловсруулах, санхүүгийн хяналт, шалгалт хий...

Дэлгэрэнгүй
Хүний нөөцийн менежмент /Бакалавр/ Байгууллагын хүний нөөцтэй холбоотой хүний нөөцийг бүрдүүлэх, хүний нөөцийг ашиглах, хүний нөөцийг хөгжүүлэхтэй холбоотой чиг үүргүүдийг макро...

Дэлгэрэнгүй
Удирдлагын ажиллагаанд оролцогчдын харилцааг зохицуулж буй эрх зүйн салбар, институт, төрийн онол, төрийн алба, нийтийн захиргааны удирдлага, удирдахуйн ухаан, маркетингийн өргөн мэд...

Дэлгэрэнгүй
Нягтлан бодох бүртгэл /Бакалавр/ Мэргэжлийн ур чадвар Бизнесийн болон санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа, гадаад орчинд шинжилгээ хийж дүгнэлт өгөх, түүний бодлого, технолог...

Дэлгэрэнгүй
“Боловсрол судлал”-ын магистрын зэрэг олгох хөтөлбөрийн зорилт нь шинжлэх ухаан, боловсролын салбарт улс төр, нийгэм, эдийн засаг, бизнесийн ухааны чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ...

Дэлгэрэнгүй
Бизнесийн удирдлага /Магистр/ “Бизнесийн удирдлага”-ын магистрын зэрэг олгох хөтөлбөрийн зорилт нь шинжлэх ухаан, боловсролын салбарт улс төр, нийгэм, эдийн засаг, бизнесийн ухааны ...

Дэлгэрэнгүй