Хэрэглэгчдэд зориулан дээд зэргийн брэндийг бүтээх, түүнийг түгээх, үр ашигтай харилцаа холбоо тогтоох замааар хэрэглэгчидтэй болох тэднийг тогтоон барих, улмаар нэмэгдүүлэх ажлыг хэрэгжүүлэгч мэргэжилтэн юм.
Мэргэжлийн ур чадвар
· Байгууллагын макро, микро орчинд судалгаа, шинжилгээ хийж дүгнэлт өгөх, үүнээс үндэслэн байгууллагын онцлогт нийцсэн бодлогыг боловсруулж, мөрдүүлэх,
· Байгууллагын зорилтот зах зээл, бүтээгдэхүүний онцлогт тохирсон маркетингийн төлөвлөгөө, хөтөлбөрүүдийг боловсруулах,
· Маркетингийн стратегийг тодорхойлох,
· Зорилтот зах зээлийг тодорхойлж, түүнд хэрхэн үр дүнтэй хүрэх асуудлыг шийдвэрлэх,
· Судалгаа, шинжилгээний үндсэн дээр зах зээлийн чиг хандлагыг тодорхойлох,
· Компанит ажил болон удирдлагын төсвийг төлөвлөх,
· Байгууллага болон бүтээгдэхүүний зурагт хуудас болон брошурыг боловсруулах,
· Сошиал медиагийн стратегийн дизайныг төлөвлөх,
· Үзэсгэлэн худалдаа, хурал цуглаан, биечилсэн борлуулалтыг зохион байгуулах,
· Стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг хянах, тайлан бичих,
· Маркетингийн гүйцэтгэх болон туслах багийг удирдах,
Бусад ур чадвар
· Бизнес төлөвлөгөө болон төсөл боловсруулах чадвартай
· Компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн
· Интернэт болон сүлжээний орчинд ажиллах чадвартай
· Хувийн менежмент
· Илтгэх ур чадвар эзэмшсэн
· Хууль эрхзүйн мэдлэгтэй
· Харилцааны соёлтой, багаар болон бие даан ажиллах чадвартай
· Албан бичиг хөтөлж, боловсруулах чадвартай
· Англи хэлний мэдлэгтэй
Ажлын байр
· Маркетингийн албаны дарга
· Маркетингийн газрын захирал
· Маркетингийн бүс хариуцсан менежер
· Маркетингийн менежер
· Брэнд менежер
· Маркетингийн үйл ажиллагааны менежер
· Олон нийтийн харилцааны менежер
· Зар сурталчилгааны менежер
· Бүтээгдэхүүн хариуцсан маркетингийн менежер
· Сошиал маркетингийн менежер
· Борлуулалтын суваг хариуцсан менежер
· Борлуулалтын менежер
· Дижитал маркетингийн менежер
· Хэрэглэгч хариуцсан менежер
· Маркетингийн судалгааны ажилтан
· Идэвхижүүлэлтийн менежер
· Үйлчилгээний менежер
· Худалдааны төлөөлөгч
· Гадаад харилцааны менежер