"Цэцээ гүн" менежментийн дээд сургуулийн санаачлагаар жил бүрийн багш нарын өдрийг угтан зохион байгуулагддаг "БИД ХАМТДАА" эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаанд нийт хоёр сургуулийн 12 багшийн илтгэл хэлэлцэгдэн амжилттай өндөрлөлөө.
Энэ уралдааны гол зорилго бол тухайн жилийн боловсролын салбарын голлох сэдвээр эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг өрнүүлж, "Цэцээ гүн" менежментийн дээд сургууль болон "Уудам монгол эдүкэйшн" сургуулийн сургалтын үйл ажиллагааг судлаач багш нарын гаргасан дүгнэлт дээр үндэслэн сайжруулах явдал юм.
Өнөө жилийн илтгэлийн уралдааны сэдэв нь боловсролын салбар дахь ёс зүйн асуудал байлаа. Оролцогч багш-судлаач бүр өөр өөрийн өнцгөөс хийсэн судалгаагаа хэлэлцлүүлсэнээс тэргүүн байранд ЦГМДС-ийн Төрийн захиргааны удирдлагын тэнхимийн эрхлэгч, докторант Б.Мөнхбатын "Багшийн ёс зүйг зан үйлийн хандлагаар судлах нь" илтгэл тэргүүн байранд шалгарч, шилжин явах цом гардан авлаа.
Дэд байранд "Уудам монгол эдүкэйшн" сургуулийн газарзүйн багш Г.Оюун-Эрдэнийн "ЕБС-ийн багш нарын ёс суртахууны төлөв байдалд хийсэн анализ" илтгэл, гутгаар байранд ЦГМДС-ийн багш доктор Г.Сугармаагийн "Багшийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн харьцуулсан судалгаа" илтгэл тус тус шалгарлаа.
Багш нартаа баяр хүргэж амжилт хүсье.