"Бид Хамтдаа" эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан амжилттай зохион байгуулагдлаа
2022 оны 10 сарын 02

"Цэцээ гүн"  менежментийн дээд сургуулийн санаачлагаар жил бүрийн багш нарын өдрийг  угтан зохион байгуулагддаг "БИД ХАМТДАА" эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаанд нийт хоёр сургуулийн 12 багшийн илтгэл хэлэлцэгдэн амжилттай өндөрлөлөө.

Энэ уралдааны гол зорилго бол тухайн жилийн боловсролын салбарын голлох сэдвээр эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг өрнүүлж, "Цэцээ гүн" менежментийн дээд сургууль болон "Уудам монгол эдүкэйшн" сургуулийн сургалтын үйл ажиллагааг судлаач багш нарын гаргасан дүгнэлт дээр үндэслэн сайжруулах явдал юм.

Өнөө жилийн илтгэлийн уралдааны сэдэв нь боловсролын салбар дахь ёс зүйн асуудал байлаа. Оролцогч багш-судлаач бүр өөр өөрийн өнцгөөс хийсэн судалгаагаа хэлэлцлүүлсэнээс тэргүүн байранд ЦГМДС-ийн Төрийн захиргааны удирдлагын тэнхимийн эрхлэгч, докторант Б.Мөнхбатын "Багшийн ёс зүйг зан үйлийн хандлагаар судлах нь" илтгэл тэргүүн байранд шалгарч, шилжин явах цом гардан авлаа.

Дэд  байранд "Уудам монгол эдүкэйшн"  сургуулийн газарзүйн багш Г.Оюун-Эрдэнийн "ЕБС-ийн багш нарын ёс суртахууны төлөв байдалд хийсэн анализ" илтгэл, гутгаар  байранд ЦГМДС-ийн багш доктор Г.Сугармаагийн "Багшийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн харьцуулсан судалгаа" илтгэл тус тус шалгарлаа.

Багш нартаа баяр хүргэж амжилт хүсье.

Хөтөлбөрүүд

Хэрэглэгчдэд зориулан дээд зэргийн брэндийг бүтээх, түүнийг түгээх, үр ашигтай харилцаа холбоо тогтоох замааар хэрэглэгчидтэй болох тэднийг тогтоон барих, улмаар нэмэгдүүлэх ажлыг хэ...

Дэлгэрэнгүй
Санхүүгийн менежмент /Бакалавр/ Санхүүгийн удирдлагыг хэрэгжүүлэх, төсөв төлөвлөгөө зохиох, тайлан тэнцэлд шинжилгээ хийж санал, дүгнэлт боловсруулах, санхүүгийн хяналт, шалгалт хий...

Дэлгэрэнгүй
Хүний нөөцийн менежмент /Бакалавр/ Байгууллагын хүний нөөцтэй холбоотой хүний нөөцийг бүрдүүлэх, хүний нөөцийг ашиглах, хүний нөөцийг хөгжүүлэхтэй холбоотой чиг үүргүүдийг макро...

Дэлгэрэнгүй
Удирдлагын ажиллагаанд оролцогчдын харилцааг зохицуулж буй эрх зүйн салбар, институт, төрийн онол, төрийн алба, нийтийн захиргааны удирдлага, удирдахуйн ухаан, маркетингийн өргөн мэд...

Дэлгэрэнгүй
Нягтлан бодох бүртгэл /Бакалавр/ Мэргэжлийн ур чадвар Бизнесийн болон санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа, гадаад орчинд шинжилгээ хийж дүгнэлт өгөх, түүний бодлого, технолог...

Дэлгэрэнгүй
“Боловсрол судлал”-ын магистрын зэрэг олгох хөтөлбөрийн зорилт нь шинжлэх ухаан, боловсролын салбарт улс төр, нийгэм, эдийн засаг, бизнесийн ухааны чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ...

Дэлгэрэнгүй
Бизнесийн удирдлага /Магистр/ “Бизнесийн удирдлага”-ын магистрын зэрэг олгох хөтөлбөрийн зорилт нь шинжлэх ухаан, боловсролын салбарт улс төр, нийгэм, эдийн засаг, бизнесийн ухааны ...

Дэлгэрэнгүй