“Цэцээ Гүн” менежментийн дээд сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилийн календарчилсан төлөвлөгөөнд тусгагдсан “Маркетингийн мэргэжлийн ур чадварын анхдугаар тэмцээн” өдрийн ангийн оюутнуудын хүрээнд амжилттай зохион байгуулагдлаа.
Байгууллагын ажилтан бүр маркетер хэмээх цогц маркетингийн үзэл баримтлалын өнөө үед оюутнуудын маркетингийн мэдлэг, ур чадварыг үнэлэх, нэмэгдүүлэх зорилготой Маркетингийн мэргэжлийн ур чадварын уг тэмцээн нь гэрийн даалгавар-сургуулийн сурталчилгааны видео бичлэг, маркетингийн онолын тестийн шалгалт, Маркетингийн кейс ажиллах, Маркетингийн судалгааны үр дүн SPSS-23 программ дээр боловсруулах даалгавар гэсэн 4 үндсэн хэсэгтэйгээр явагдаж дүнгээ гаргаснаас Маркетингийн мэргэжлийн ур чадварын тэмцээнд Ц.Сонгууль багштай New "Era" баг 176,7 оноогоор 1-р байр, М.Будгарав багштай "Dream" баг 154 оноогоор 2-р байр, В.Эрдэнэбат багштай "Marketer" баг 151,5 оноогоор 3-р байр тус тус эзэлсэн байна.