“Цэцээ Гүн” менежментийн дээд сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилийн календарчилсан төлөвлөгөөнд тусгагдсан “Уран илтгэлийн аварга шалгаруулах” Х уралдаан энэ жил “Монгол бахархал – Тусгаар тогтнол” сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа.
Уралдаанд БМ-1, БМ-2, БМ-3, БМ-4 ангийн 16 оюутан илтгэлээ хэлэлцүүлснээс 1-р байр, алтан медаль М-4 ангийн У.Билгүүн “Монголын сайхан орон” сэдвээр, 2-р байр, мөнгөн медаль БМ-2 ангийн Г.Тэмүүлэн “Үндэсний бахархал” сэдвээр, 3-р байр, хүрэл медаль БМ-2 ангийн Т.Дуламсүрэн “Хорвоогийн үнэнийг хоёрхон жавхдасаар хэлдэг морин хуур мину” сэдвээр тус тус байр эзэлсэн байна. Илтгэлээ хэлэлцүүлсэн нийт оюутнууддаа амжилт хүсье.