"Цэцээ гүн" менежментийн дээд сургуулийн багш оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай боллоо
2018 оны 08 сарын 28

"Цэцээ Гүн" Менежментийн Дээд Сургуулийн Багш, оюутныг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд татан оруулах, тэднийг дэмжих, урамшуулах, бүтээлийг нь сурталчлах замаар шинжлэх онол, арга зүйн зүй тогтлыг танин мэдэж, ашиглах чадварыг дээшлүүлэх зорилгоор жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг "Багш, оюутны эрдэм шинжилгээний бага хурал" амжилттай болж өнгөрлөө. Тус хуралд илтгэгч бүр өөрийн сэдвээр 8 минутанд багтаан илтгэл тавьж, 3 минутанд багтаан хэлэлцүүлэг, санал шүүмж, асуулт хариулт явсан.
Бага хурлын шүүх бүрэлдэхүүнд:
1. "Цэцээ Гүн" Менежментийн дээд сургуулийн зөвлөх багш, магистрын хамгаалуулах зөвлөлийн дарга, Монгол улсын гавьяат багш, доктор /Sc.D/, TGRvWfJBG2.jpgпрофессор Я.Шуурав
2. "Цэцээ Гүн" Менежментийн дээд сургуулийн зөвлөх багш, эрдмийн зөвлөлийн гишүүн, Монгол улсын гавьяат багш, доктор /Sc.D/, профессор Г.Цэдэндагва
3. "Цэцээ Гүн" Менежментийн дээд сургуулийн сургалтын алба, докторант Ч.Батжаргал нар ажиллалаа.
Хурлын тэргүүн байрны шагналтнууд:
Багш нарын судалгаа, шинжилгээний илтгэлийн хэлэлцүүлэг: 1-р байр: Г.Олзбаяр /Маркетингийн багш, докторант/ Сэдэв: Хямралын үед баримтлах удирдлагын арга, тактикийн хэрэглээний өнөөгийн байдал, сайжруулах арга зам, 2-р байр: Т.Мөнхтуяа /Хүний нөөцийн удирдлагын багш, магистр/ Сэдэв: rRVr4oC4rN.jpgБайгууллага дахь залуу ажилчдын карьерийн хүлээлт, түүнийг хангах арга зам
Оюутны судалгаа шинжилгээний илтгэлийн хэлэлцүүлэг: 1-р байр: З.Ууганчимэг /Төрийн захиргааны удирдлагын 4-р курс/ Сэдэв: Залуучуудын улс төрийн оролцоо нар тус тус байр эзэллээ.
Багш, оюутны эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон нийт багш, оюутнууддаа талархал илэрхийлье!

Хөтөлбөрүүд

Хэрэглэгчдэд зориулан дээд зэргийн брэндийг бүтээх, түүнийг түгээх, үр ашигтай харилцаа холбоо тогтоох замааар хэрэглэгчидтэй болох тэднийг тогтоон барих, улмаар нэмэгдүүлэх ажлыг хэ...

Дэлгэрэнгүй
Санхүүгийн менежмент /Бакалавр/ Санхүүгийн удирдлагыг хэрэгжүүлэх, төсөв төлөвлөгөө зохиох, тайлан тэнцэлд шинжилгээ хийж санал, дүгнэлт боловсруулах, санхүүгийн хяналт, шалгалт хий...

Дэлгэрэнгүй
Хүний нөөцийн менежмент /Бакалавр/ Байгууллагын хүний нөөцтэй холбоотой хүний нөөцийг бүрдүүлэх, хүний нөөцийг ашиглах, хүний нөөцийг хөгжүүлэхтэй холбоотой чиг үүргүүдийг макро...

Дэлгэрэнгүй
Удирдлагын ажиллагаанд оролцогчдын харилцааг зохицуулж буй эрх зүйн салбар, институт, төрийн онол, төрийн алба, нийтийн захиргааны удирдлага, удирдахуйн ухаан, маркетингийн өргөн мэд...

Дэлгэрэнгүй
Нягтлан бодох бүртгэл /Бакалавр/ Мэргэжлийн ур чадвар Бизнесийн болон санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа, гадаад орчинд шинжилгээ хийж дүгнэлт өгөх, түүний бодлого, технолог...

Дэлгэрэнгүй
“Боловсрол судлал”-ын магистрын зэрэг олгох хөтөлбөрийн зорилт нь шинжлэх ухаан, боловсролын салбарт улс төр, нийгэм, эдийн засаг, бизнесийн ухааны чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ...

Дэлгэрэнгүй
Бизнесийн удирдлага /Магистр/ “Бизнесийн удирдлага”-ын магистрын зэрэг олгох хөтөлбөрийн зорилт нь шинжлэх ухаан, боловсролын салбарт улс төр, нийгэм, эдийн засаг, бизнесийн ухааны ...

Дэлгэрэнгүй