Элсэлт эхэллээ
Элсэлт эхэллээ
2018 оны 08 сарын 28

Бид боловсролоороо үнэлэгдэх учиртай нийгэмд амьдардаг. ХХI-р зууныг Технологийн зуун, эсвэл Хятадын эрин гэж янз бүрээр нэрлэдэгийг та бүхэн хаа нэгтээ сонссон л байх. Технологи эсвэл Хятад улс хүн төрөлхтөнийг бүтэн зуун жилийн турш тодорхойлох гол үндэс суурь нь БОЛОВСРОЛ юм.

Өндөр мэдлэг БОЛОВСРОЛТОЙ инженерүүд өнөөдөр та бидний өдөр тутам хэрэглэдэг ухаалаг утас, ухраадаг сувгийг зохион бүтээдэг. Хэдийгээр нийт хүн амд эзлэх эрдмийн зэрэгтний хувь бага ч Хятадын эдийн засгийн хөгжлийг хар багаас нь бэлтгэж, өндөр хөгжилтэй оронд БОЛОВСРОЛ эзэмшүүлсэн залуус тодорхойлдог.

Манай улсын хувьд өнгөрсөн зууны хагасаас л эрдмийн зэрэгтэй академик боловсолтой мэргэжилтэнг бэлтгэдэг болсон билээ. Дэлхийн хамгийн өндөр настай их сургууль Морокко улсад 858 онд үүсгэн байгуулагдаж байсантай харьцуулахад саяхан мэт боловч хүний бүхэл бүтэн хоёр үе гэж тооцвол арга туршлага, бааз суурь, боловсон хүчний хувьд бүрэн төлөвшихөд хангалттай хугацаа билээ. Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын үр дүнд олон зүйл нийтэд нээлттэй, чөлөөтэй болсоны нэг нь төрийн бус өмчийн боловсрол сургалтын байгууллага буюу хувийн их дээд сургуулиуд юм. Нэгэн үе 200 дөхөөд байсан хувийн их дээд сургуулиуд төрийн хэтийн бодлого болон нийгмийн шаардлагаас шалтгаалаад өдгөө 70 орчим нь тунаж үлджээ. Цаашид ч зах зээлийнхээ жамыг дагаад улам цөөрөх нь дамжиггүй бөгөөд тэр хирээрээ бүр л чанаржих нь дамжиггүй юм.

"Цэцээ Гүн" Менежментийн дээд сургууль нь үүсгэн байгуулагдсанаас хойш хорьдох элсэлтээ авахад бэлэн болоод байна. Тус сургууль нь анхнаасаа л Менежмент буюу Удирдахуйн ухааны чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулсаар өнөөдрийг хүрчээ. Хорин жилийн өмнө эрдэмтэн багш нар болоод үүсгэн байгуулагчдынхаа тулгыг нь босгож, галыг нь асааж өгсөн тус сургуулийн хувьд өнөөг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулахад нөлөөлсөн гол зүйл нь чанартай боловсролыг олгож ирсэн явдал болов уу.

Сургуулийн 20 жилийн ойн хүрээнд бид дараагийн хорин жилийн хөгжлийг тодорхойлох зорилгоор өнгө төрхөө өөрчлөж, ирээдүйн улс орны хөгжлийг өөрийн эзэмших академик боловсролоороо тодорхойлох оюутан залууст хандсан томоохон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлэхэд бэлэн болоод байна. Бидний хэрэгжүүлэх олон олон давуу талт хөтөлбөрүүдийн үр дүн нь хувь хүний хөгжил, карьераар тогтохгүй боловсролын салбар, цаашлаад улс орны хөгжлийн гол түлхүүр нь болох болно гэдэгт бид итгэж байна.

Бид Таныг боловсролд хөтлөнө. Боловсрол Таныг амжилтад хүргэнэ.

Хөтөлбөрүүд

Хэрэглэгчдэд зориулан дээд зэргийн брэндийг бүтээх, түүнийг түгээх, үр ашигтай харилцаа холбоо тогтоох замааар хэрэглэгчидтэй болох тэднийг тогтоон барих, улмаар нэмэгдүүлэх ажлыг хэ...

Дэлгэрэнгүй
Санхүүгийн менежмент /Бакалавр/ Санхүүгийн удирдлагыг хэрэгжүүлэх, төсөв төлөвлөгөө зохиох, тайлан тэнцэлд шинжилгээ хийж санал, дүгнэлт боловсруулах, санхүүгийн хяналт, шалгалт хий...

Дэлгэрэнгүй
Хүний нөөцийн менежмент /Бакалавр/ Байгууллагын хүний нөөцтэй холбоотой хүний нөөцийг бүрдүүлэх, хүний нөөцийг ашиглах, хүний нөөцийг хөгжүүлэхтэй холбоотой чиг үүргүүдийг макро...

Дэлгэрэнгүй
Удирдлагын ажиллагаанд оролцогчдын харилцааг зохицуулж буй эрх зүйн салбар, институт, төрийн онол, төрийн алба, нийтийн захиргааны удирдлага, удирдахуйн ухаан, маркетингийн өргөн мэд...

Дэлгэрэнгүй
Нягтлан бодох бүртгэл /Бакалавр/ Мэргэжлийн ур чадвар Бизнесийн болон санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа, гадаад орчинд шинжилгээ хийж дүгнэлт өгөх, түүний бодлого, технолог...

Дэлгэрэнгүй
“Боловсрол судлал”-ын магистрын зэрэг олгох хөтөлбөрийн зорилт нь шинжлэх ухаан, боловсролын салбарт улс төр, нийгэм, эдийн засаг, бизнесийн ухааны чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ...

Дэлгэрэнгүй
Бизнесийн удирдлага /Магистр/ “Бизнесийн удирдлага”-ын магистрын зэрэг олгох хөтөлбөрийн зорилт нь шинжлэх ухаан, боловсролын салбарт улс төр, нийгэм, эдийн засаг, бизнесийн ухааны ...

Дэлгэрэнгүй