Нягтлан бодох бүртгэл
Нягтлан бодох бүртгэл /Бакалавр/
Мэргэжлийн ур чадвар
- Бизнесийн болон санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа, гадаад орчинд шинжилгээ хийж дүгнэлт өгөх, түүний бодлого, технологийг байгууллагын онцлогт нийцүүлэн боловсруулж мөрдүүлэх
- Анхан шатны болон Санхүүгийн менежментийг хөтөлж санхүүгийн тайлан гаргах
- Байгууллагын үндэслэн хөрөнгө оруулалтын болон санхүүгийн шийдвэр гаргалт төлөвлөлт хийх, санхүүгийн тайлан, үйл ажиллагааны явц, үр дүнд шинжилгээ хийж өнөөгийн болон хэтийн төлөв байдлыг тодорхойлон санал, зөвлөмж боловсруулах
- Үнэт цаасны болон даатгал, банк санхүүгийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой санхүүгийн аливаа шийдвэр гаргах, байгууллагын бэлэн мөнгөний удирдлага, санхүүгийн үйл ажиллагааны хяналтыг хэрэгжүүлэх
· Санхүү, удирдлага, татварын тайланг шалгаж хүлээн авах, тайлангийн үзүүлэлтүүдийн хэлбэлзлэлийн шалтгааныг шинжилж, дүнэлт өгөх
Бусад ур чадвар
· Бизнес төлөвлөгөө болон төсөл боловсруулах чадвартай
· Компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн
· Интернэт болон сүлжээний орчинд ажиллах чадвартай
· Хувийн менежмент
· Илтгэх ур чадвар эзэмшсэн
· Хууль эрхзүйн мэдлэгтэй
· Харилцааны соёлтой, багаар болон бие даан ажиллах чадвартай
· Албан бичиг хөтөлж, боловсруулах чадвартай
· Англи хэлний мэдлэгтэй
Ажлын байр
- Арилжааны банкуудад теллер, ахлах теллер, нягтлан, ахлах нягтлан, эдийн засагч, эрсдэлийн шинжээч, санхүүгийн шинжээч
- Даатгалын байгууллагад бүртгэл, санхүүгийн ажилтан, эрсдэлийн шинжээч, даатгалын зуучлагч
- Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн бирж, Сангийн яам, Хөгжлийн банк, Нийгмийн даатгалын ерөнхий газарт хянан шалгагч, эдийн засагч, судлаач, улсын байцаагч
- ББСБ-уудад эдийн засагч, хянан шалгагч, санхүүгийн шинжээч, зээлийн эдийн засагч, эрсдэлийн шинжээч
- Брокер, дилерийн компанид брокер, дилер, эрсдэлийн шинжээч, эдийн засагч
- Бизнесийн байгууллагуудад санхүүгийн менежер, шинжээч
- Уул уурхай, Барилга, Худалдаа Бизнесийн салбарт эдийн засагч, санхүүгийн ажилтан, зөвлөх, эрсдэлийн шинжээч