Элсэлтийн журам
Нэг. Элсэгчдэд тавих шаардлага
· Элсэгч нь бүрэн дунд боловсрол болон түүнээс дээш шатны боловсрол эзэмшсэн байвал зохино.
· Ерөнхий шалгалтанд сургуулийн элсэлтийн шалгалтын босго оноог хангасан нөхцөлд харгалзах шалгуур болон нэмэлт шалгалтыг нэмж авахгүй бөгөөд энэхүү оноо нь элсэн суралцах үндсэн шалгуур болно.
Хоёр. Оюутан элсүүлэх шалгаруулалт
· БСШУЯ-наас баталсан хяналтын тоонд багтаан ерөнхий шалгалтанд авбал зохих нийт онооны 50%-иас дээш оноо авч сургуулийн элсэлтийн шалгалтын босго онооны болзлыг хангасан элсэгчдийг элсүүлэх бөгөөд нийслэл, аймаг орон нутгаар элсэгчдийн тоонд хязгаарлалт тогтоохгүй.
· Элсэгчдийн ерөнхий шалгалтанд авсан оноо тэнцсэн тохиолдолд бүрэн дунд боловсролын үнэмлэхний дундаж үнэлгээг харгалзан шийдвэрлэнэ.
· Элсэхийг хүсэгчид нь мэргэжлийн чиглэлүүдийн элсэлтийн шалгалт авах хичээлүүдийн улсын болон олон улсын олимпиадад шагналт байр хүртэлх амжилт үзүүлсэн бол тухайн сонгосон чиглэлээр шалгалтгүйгээр шууд элсүүлнэ.
· Элсэгч нь өмнө нь өөр мэргэжлээр их, дээд сургууль, коллеж төгссөн бол ерөнхий шалгалт өгөхгүйгээр өөрийн сонгосон мэргэжлээрээ тус сургуульд элсэн суралцах боломжтой.
Элсэгчид дараахь баримт бичгийг бүрдүүлсэн байвал зохино.
Үүнд:
1. Иргэний үнэмлах,
2. Бүрэн дунд боловсролын болон түүнээс дээш шатны боловсролын баримт бичиг,
3. Ерөнхий шалгалтын дүнгийн тодорхойлолт,
4. Сурагчийн хувийн хэрэг, 10 жилийн тодорхойлолт,
5. Цээж зураг 3 хувь /3х4/,
6. Бүртгэлийн хураамж 5000 төгрөг,
7. Хууль тогтоомжид заагдсан хөнгөлөлтөөр төлбөр төлөх бол холбогдох баримт бичгийг бүрдүүлэн авчрах,
Сургуулийн хаяг холбоо барих утас:
Хичээлийн байр : Баянзүрх дүүрэг. 4-р хороо. Б.Доржийн гудамж. Өргөтгөлийн хэсэг-22тоот
Утас: 70162668, 91102668