​Боловсролд хөтөлсөн Хорин жилийн босгон дээр
​Боловсролд хөтөлсөн Хорин жилийн босгон дээр
2018 оны 11 сарын 13

Боловсролд хөтөлсөн Хорин жилийн босгон дээр


"Цэцээ Гүн" Менежментийн Дээд Сургуулийн ХОРИН жилийн ойн хүрээнд бид сургуулийн төдийгүй боловсролын салбарын дараагийн ХОРИН жилийн хөгжлийг тодорхойлох зорилгоор олон ажлуудыг хамтран ажиллагч байгууллагуудтайгаа хэрэгжүүлж эхлээд байна.

1. "Уудам Монгол Эдүкэйшн" ахлах сургууль Төрөлх сургууль маань өргөжин тэлж дэргэдээ "Уудам Монгол Эдүкэйшн" ахлах сургуулийг байгуулж, Япон улсад бүрэн дунд боловсрол эзэмших боломжоор ханган ажиллахад бэлэн болоод байна. Бид Япон улсдаа нэр хүндтэйд тооцогддог "Мэйтокү Гижикү" болон 110 жилийн түүхтэй "Асахига Ока" ахлах сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулан дадлагын аялал, хугацаат сурагч солилцоо, хос гэрчилгээт DDP гэх зэрэг хамтарсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх бөгөөд Монголын хүүхэд залуучууд маань нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр Япон боловсролыг эзэмших, их дээд сургуульд элсэн суралцах боломжтой болох юм. Мөн Монгол түмний хайртай аварга Мэргэжлийн сумогийн 69 дэхь их аварга Хакухо М.Даваажаргал аварга маань манай сургуулийн Япон дахь хүндэт төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн билээ.

2. Ажлын байртай төгсөгч Энэхүү хөтөлбөрийн хүрээнд хүний нөөцийн зөвлөгөө, сургалт, консалтингийн үйлчилгээгээр Монголдоо тэргүүлэгч "MSDI Pro HRC" компанитай хамтран оюутнуудыг ажлын байранд бэлдэх сургалт, зөвлөгөөнүүдийг явуулж эхлээд байна. Энэ хөтөлбөр нь амжилттай хэрэгжсэнээр манай сургуулийн төгсөгчид маань ажлын байрны сонгон шалгаруулалтанд хэрхэн тэнцэх, ажлын байранд хэрхэн үр өгөөжтэй ажиллах, өсөж дэвших карьерийг бий болгох зэрэг чадваруудыг эзэмшсэн, өрсөлдөх чадвартай менежерүүдийг хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэх юм.  Мөн тус хөтөлбөрийн хүрээнд  "Эм Си Эс Кока Кола" зэрэг Монголын тэргүүлэх зэрэглэлийн бизнесийн байгууллагуудтай хамтран оюутнуудаа дадлагад хамруулах, цагийн ажил хийлгэх, тухайн байгууллагын ажлын байранд тавигдах шаардлага ур чадваруудыг сургалтын хөтөлбөрт багтаах зэргээр хамтран ажиллах бөгөөд манай сургуулийн төгсөгчид тухайн компаниудад шууд ажилд орох боломжоор хангахаар ажиллаж байна.

3. Мэргэшсэн оюутан "Цэцээ Гүн" Менежментийн Дээд Сургууль нь өөрийн дэргэдэх "Цэц Академи" сургалтын төвөөрөө дамжуулна нийт оюутнуудаа улирал бүр мэргэшлийн сургалтанд хамруулдаг болсон. Тус хөтөлбөрийн хүрээнд сургуулийн хичээл сургалтанд тэр бүр заах боломжгүй мэдлэг ур чадварыг нийт оюутнуудаа үнэ төлбөргүйгээр хамруулж сертификат олгох юм.

4. Үнэлэмжтэй оюутан Энэхүү хөтөлбөр нь төгсөгчдийг хүний нөөцийн зөвлөгөө, сургалт, консалтингийн үйлчилгээгээр Монголдоо тэргүүлэгч "MSDI Pro HRC" компаниар хөндлөнгийн үнэлгээ хийлгэж, ямар ажлын байранд тохирохыг тодорхойлох зорилготой бөгөөд мөн суралцаж байх хугацаанд нь ажлын байранд бэлдэх сургалт, зөвлөгөөнд хамруулснаар хувь хүний хөгжлийг тодорхойлж, өөрт нь тохирсон ажлын байранд хамтран бэлтгэх юм.

5. Судлаач оюутан "Цэцээ Гүн" Менежментийн Дээд Сургууль нь европын холбооноос боловсролын салбарт хэрэгжүүлж буй Erasmus+ хөтөлбөрийн Arrow төсөлд хамрагдаж эхлээд байгаа бөгөөд энэхүү хөтөлбөрүүдийн хүрээнд тус сургуулийн магистрын оюутнууд маань европын холбооноос зохион байгуулж буй зайны сургалтанд үнэ төлбөргүй хамрагдаж эхлээд байгаа билээ.  Мөн тус хөтөлбөрийн хүрээнд оюутны эрдэм шинжилгээний хурал, "Хүмүүн Баялгийн хөгжил" хүний нөөцийн эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаануудыг жил бүр зохион байгуулж байна.

6. Эрүүл оюутан Манай сургууль нь "Supernova" бүтэн биеийн оношилгооны төвтэй хамтран нийт оюутан суралцагчидаа жил бүр үнэ төлбөргүй оношилгоонд хамруулж эхлээд байна. Тус хөтөлбөр нь амжилттай хэрэгжсэнээр оюутан залуучууд маань амьдралын зөв маягт суралцах, эрүүл мэндэд хортой аливаа буруу зуршилаас татгалзаж сурах, залуу наснаасаа эрүүл мэнддээ анхаарал тавьж эхлэх зэрэг олон ач холбогдолтой ажил билээ.

7. Хэмнэлттэй оюутан "Цэцээ гүн" Менежментийн Дээд Сургууль нь нийт оюутан залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжоор хангаж үйлчилгээний байгууллагуудаар үнэ төлбөргүй эсвэл хөнгөлөлттэй нөхцлөөр үйлчлүүлэх боломжоор хангаж ажиллаж байна. Тус хөтөлбөрт "B Glassy" үсчин гоо сайханы салон, "Family Fitness", Монгол улсын филармони зэрэг байгууллагууд нэгдээд байгаа бөгөөд цаашид бид кино театр, боүлинг, кофе шоп зэрэг цагийг зөв боловсон өнгөрөөх байгууллагуудтай хамтран ажиллах саналаа тавин ажиллаж байна.

8. Орлоготой оюутан Энэхүү хөтөлбөрийн хүрээнд "Эм Си Эс Кока Кола" компанитай хамтран оюутнуудыг хичээлийн бус цагаар цагийн ажил хийх боломжоор хангаж ажиллаж байна. Мөн хүний нөөцийн зөвлөгөө, сургалт, консалтингийн үйлчилгээгээр Монголдоо тэргүүлэгч "MSDI Pro HRC" компанитай хамтран оюутнуудыг хичээлийн бус цагаар цагийн ажилд зуучлах ажлуудыг зохион байгуулж байна.

9. Япон хэлний сургууль "Цэцээ Гүн" Менежментийн Дээд Сургууль нь гадаад хамтын ажиллагааныхаа хүрээнд Япон улсын "Liberty Odawara" япон хэлний сургуультай хамтарч ажиллаж эхлээд байгаа билээ. Тус хөтөлбөрийн хүрээнд манай сургуулийн төгсөгчид хөнгөлөлттэй нөхцөлөөр "Liberty Odwara" сургуульд элсэн суралцах боломжтой бөгөөд бүх суралцагчидаа ажлын байраар хангаж цалингаараа сургалтын төлбөрөө төлж амжиргааны зардалаа олох боломжоор ханган ажиллаж байна.

10. Хос дипломт DDP хөтөлбөр "Цэцээ Гүн" Менежментийн Дээд Сургууль нь Монгол дахь сургалтын төлбөрөөр Япон улсын Кюүшүгийн Мэдээлэл зүйн дээд сургуулийн Менежментийн тэнхэмтэй хамтран хос дипломтой хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Тус хөтөлбөр нь Санхүүгийн удирдлага, Маркетингийн удирдлага, Бизнесийн удирдлага мэргэжилүүдээр манай сургуульд хоёр жил, Кюүшүгийн Мэдээлэл зүйн дээд сургуульд 60 хувийн тэтгэлэгтэйгээр хоёр жил тус тус суралцаж хос дипломтой төгсөх боломжоор хангаж байна.

БИД ТАНЫГ БОЛОВСРОЛД ХӨТЛӨНӨ БОЛОВСРОЛ ТАНЫ АМЖИЛТАНД ХҮРГЭНЭ

Хөтөлбөрүүд

Хэрэглэгчдэд зориулан дээд зэргийн брэндийг бүтээх, түүнийг түгээх, үр ашигтай харилцаа холбоо тогтоох замааар хэрэглэгчидтэй болох тэднийг тогтоон барих, улмаар нэмэгдүүлэх ажлыг хэ...

Дэлгэрэнгүй
Санхүүгийн менежмент /Бакалавр/ Санхүүгийн удирдлагыг хэрэгжүүлэх, төсөв төлөвлөгөө зохиох, тайлан тэнцэлд шинжилгээ хийж санал, дүгнэлт боловсруулах, санхүүгийн хяналт, шалгалт хий...

Дэлгэрэнгүй
Хүний нөөцийн менежмент /Бакалавр/ Байгууллагын хүний нөөцтэй холбоотой хүний нөөцийг бүрдүүлэх, хүний нөөцийг ашиглах, хүний нөөцийг хөгжүүлэхтэй холбоотой чиг үүргүүдийг макро...

Дэлгэрэнгүй
Удирдлагын ажиллагаанд оролцогчдын харилцааг зохицуулж буй эрх зүйн салбар, институт, төрийн онол, төрийн алба, нийтийн захиргааны удирдлага, удирдахуйн ухаан, маркетингийн өргөн мэд...

Дэлгэрэнгүй
Нягтлан бодох бүртгэл /Бакалавр/ Мэргэжлийн ур чадвар Бизнесийн болон санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа, гадаад орчинд шинжилгээ хийж дүгнэлт өгөх, түүний бодлого, технолог...

Дэлгэрэнгүй
“Боловсрол судлал”-ын магистрын зэрэг олгох хөтөлбөрийн зорилт нь шинжлэх ухаан, боловсролын салбарт улс төр, нийгэм, эдийн засаг, бизнесийн ухааны чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ...

Дэлгэрэнгүй
Бизнесийн удирдлага /Магистр/ “Бизнесийн удирдлага”-ын магистрын зэрэг олгох хөтөлбөрийн зорилт нь шинжлэх ухаан, боловсролын салбарт улс төр, нийгэм, эдийн засаг, бизнесийн ухааны ...

Дэлгэрэнгүй