"Цэцээ Гүн" Менежментийн Дээд Сургуулийн Уран илтгэлийн аварга шалгаруулах уралдаан энэ жил "Бизнес санаа" сэдэвт төслийн уралдааны хүрээнд VII удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Шүүгчдийн бүрэлдэхүүнд “Цэцээ Гүн” Менежментийн дээд сургуулийн магистрантурын хамгаалуулах зөвлөлийн дарга, доктор, профессор Я.Шуурав, Сургалтын албаны дарга, докторант Ч.Батжаргал, Хөгжил, харилцааны албаны дарга магистр Г.Төрбат нар ажиллаж, илтгэх ур ур чадвар, үйл хөдлөл, биеийн хэлэмж, дуу хоолойны өнгө, өргөлт, сонсогчдыг татан төвлөрүүлж байгаа байдал зэрэг үзүүлэлтээр илтгэгчдийг дүгнэсэн. Энэ удаа 5 багийн 11 илтгэгч өөрийн багийн төслийн санааг амжилттай илтгэсэнээс Тэргүүн байр, алтан медаль СМ-4 ангийн М.Мөнхсайхан “Залуус, залуусаасаа суралцах хөтөлбөр” төслөөр, II байр, мөнгөн медаль БМ-2 ангийн М.Алтанцоож “Шидэт хуванцар” төслөөр, III байр, хүрэл медаль БМ-1 ангийн Б.Хулан “Coffee shop & Library” төслөөр тус тус байр эзэлсэн байна.
Нийт илтгэгч нартаа баяр хүргье!