Европын холбооны ERASMUS + ARROW төслийн хүрээнд Монгол Улсын их, дээд сургуулиудын эрдэм шинжилгээ, инновацийн чадавхийг сайжруулах цуврал цахим сургалтанд хамрагдахыг тус сургуулийн багш, магистрын хөтөлбөрт суралцагч оюутнууд та бүхнийг урьж байна.
Сургалтын сэдэв:
Мэдээллийн санг хэрхэн ашиглах вэ?
Өөрийн судалгааны ажилдаа мэдээллийн санг хэрхэн ашиглах вэ?
Судалгааны мэдээлэл хэрхэн цуглуулах вэ?
Эрдэм шинжилгээний бичиг, сэтгүүлийг олон улсын мэдээллийн санд хэрхэн бүртгүүлэх вэ?
Сургалтанд хамрагдах багш, магистрантурт тавигдах ерөнхий шалгуур үзүүлэлт:
Тус сургуулийн багш, магистрын хөтөлбөрт суралцаж буй оюутан байх
Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
Судалгаа шинжилгээ хийх чадвартай, цаашид судалгаа хийх хүсэл эрмэлзэлтэй байх
Өөрийн судалгааны ажлыг мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлэх эрмэлзэлтэй байх
Цаг төлөвлөлт сайн, ачаалал дааж сургалтыг бүрэн дүүрэн амжилттай дуусгах чадвартай
Сургалтаар олж авсан мэдлэгээ бусдад түгээн дэлгэрүүлэх үүрэг хүлээх чадвартай байх
Бүрдүүлэх материал: CV-г сургуулийн хөтөлбөр хариуцсан мэргэжилтэнд илгээх. Email: narangerel.b@tsetsee-goun.edu.mn
Утас: 91011448, 91102668 Бүтээлийн жагсаалт Одоо хийж буй судалгааны ажлын сэдэв, хураангуйг хавсаргах