Манай сургууль 2017 оноос өмнөх захирал Ч.Батсуурийн санаачлагаар Европын холбооны "Erasmus+" Боловсролыг дэмжих хөтөлбөрт нэгдэн орсон бөгөөд энэхүү хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх “Arrow” төслийн нээлт Испани улсын Las Palmas de Gran Canaria их сургууль дээр 4 сарын 9-нөөс 13-ний хооронд болж, сургуулийг төлөөлөн Сургалтын албаны дарга Ч.Батжаргал, Маркетингийн албаны дарга Г.Төрбат, англи хэлний багш Б.Нарангэрэл нар оролцлоо.
“Arrow” төсөл нь Монголын дээд боловсролын салбарын судалгаа, шинжилгээ, инновацийг шинэ түвшинд хүргэх зорилгоор гурван жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд төслийн үр дүнд хөгжингүй оронд хүлээн зөвшөөрөгдөх чанар стандарт бүхий судалгаа, шинжилгээний, инновацийн бааз суурь бэхжиж, Монголын боловсрол дэлхийд үнэлэгдэх гарц нээгдэх юм.