Баяртай сурагч нас минь Сайн байна уу, оюутан нас минь
Баяртай сурагч нас минь Сайн байна уу, оюутан нас минь
2019 оны 02 сарын 20

Завсарлагааны хонх дуугарахад бүгд дэрхийн өндийж, нийлдэг нийлдэгээрээ нийлж байгаад л нэгнээ шоолж, нөгөөдхөө холгоод л... Эсвэл утсаа ухаж, дуртай дуугаа сонсонгоо ангийн цонхоор ширтэн суудаг сурагч нас сайхаан ...

Гялс амжуулаад гуанз орох, сээлфи дараад пост хийх, түр зогсоосон клипээ үзэх, хэдүүлээ нийлээд PUBG-дэх, нөгөө ангийн хэнрүү эможитой мессеж илгээх гээд аравхан минутын завсарлагаанаар амжуулах юм их бий.

Удахгүй дулаарч, мод гөлөглөөд нэг л сайхан тавиун оргиод, завсарлагаанаар шуугилдах хүүхдүүдийн дуу ч нэг л өөр болоод, хотын замын түгжрээнд хорлонтой хангинах машины сигнал ч уянгатай сонсогдож эхлэнэ.  Хавар ойртсоны шинж шүү дээ.

Төгсөх ангийнханы хувьд хавар хамгийн чухал үе.  Төгсөлтийн шалгалтандаа бэлдэнэ... Хонхны баяраар ямар хувцас өмсөхөө бодно... ЭЕШ-д бэлдэнэ... Төгсөөд сурах уу ажиллах уу гээл...

Ер нь бол нийтийн дунджаас ажиглахад ЕБС төгсөөд шууд их дээд сургуульд элсэн суралцаж, дээд боловсролтой болох нь хамгийн зөв зам юм шиг байна лээ шүү.

Нас нь 40 дөхчихсөн, хориод жилийн өмнө ЕБС төгсөөд энд тэнд тогтвор муутайхан ажилласан, эсвэл "хувиараа юм хийсэн" олон хүмүүс "...ажилд орох гэсэн чинь дээд боловсролгүй гээд байна. Танайд элсэх гэсэн юм..." гээд л манай сургууль дээр ирдэг. Уг нь сайхан сургаад, дээд боловсрол эзэмшүүлээд амжилт хүсээд явуулмаар байвч, хууль зүйн хувьд боломжгүй учраас яалтчгүй л хоосон буцаадаг. "Ээш мээшээ цагт нь өгөхгүй яасын чи!! " гээд дагуулж ирсэн хүүгээ загнаад гарсан эгчийг огт мартдаггүй.

Бид хил хязгаараар хашигдсан бөөрөнхий биш, бүх зүйл нь нээлттэй хавтгай ертөнцөд амьдардаг. Энэ ертөнцөд сайн муу сайхан муухай янз бүрийн л хүмүүс байдаг. Зарим нь насаараа идэж барахгүй хөрөнгөөр наадаж суудаг. Ихэнх нь тэр хүн шиг болохыг мөрөөддөг байх.  Харин яг энэ дэлхийг хөдлөгөдөг хүмүүс нь эзэмшсэн боловсрол мэдлэгээ ашиглан олон олон ирээдүйг бүтээж байдаг. Тэр олон ирээдүйн нэгийг бид өнөөдөр гартаа атган дотно нэгэнтэйгээ холбогдож, хөгжим сонсож, PUBG-дэж, энэ постыг бичиж, уншиж байна. Бидний өдөр тутамдаа ашигладаг, алхам тутамдаа үр шимийг нь хүртдэг олон олон бүтээл, эд зүйлсийг бидэн шиг хүмүүс л санаачилж, бүтээж, үйлдвэрлэсэн байдаг. Тэдгээр хүмүүсийн нийтлэг нэг төрх нь тэд бүгд БОЛОВСРОЛТОЙ хүмүүс байдаг.

Ингэхээр БОЛОВСРОЛ=ИРЭЭДҮЙ гэсэн үг юм.

Сурагч нас минь баяртай гээд хонхоо жингэнүүлэх тэр мөчөөс эхлэн ирээдүй тухайн хүүхдийнх нь гарт байх болно. ЕБС нэгэнт байдаг, олж нээсэн мэдлэгийг зааж өгдөг бол их дээд сургууль өөрөөр нь шинэ мэдлэгийг бий болгохын төлөө ажилладаг. Тиймээс оюутнууд реферат бичиж, семинар хөтлөж, тайлан хамгаалж, үйлдвэрийн дадлага өөрөө явж, судалгаа хийж, диплом хамгаалдаг.  Өөрөөр хэлбэл ирээдүйг бүтээх үү, ээждээ "ээшээ өгөхгүй яасын" гэж загнуулах уу гэдэг нь зөвхөн ОЮУТАН болох гэж зорьж буй ЧАМААС шалтгаална.

Энэ хавар ЕБС-аа төгсөөд биш, ирэх намар оюутан нас минь сайн байна уу гээд эрдмийн өргөөний хаалгаар орохдоо ирээдүйг бүтээхээр зориг шулуудсан өөртөө маш том баяр хүргээрэй.

Бид таныг боловсролд хөтлөнө  Боловсрол таныг амжилтад хүргэнэ

Амжилт хүсье!!!

Цэцээ Гүн Менежментийн дээд сургуулийн захирал, Сүмо бөхийн дэлхийн гурван удаагийн аварга, магистр Иххэт овогт Г.Наранбат

Хөтөлбөрүүд

Хэрэглэгчдэд зориулан дээд зэргийн брэндийг бүтээх, түүнийг түгээх, үр ашигтай харилцаа холбоо тогтоох замааар хэрэглэгчидтэй болох тэднийг тогтоон барих, улмаар нэмэгдүүлэх ажлыг хэ...

Дэлгэрэнгүй
Санхүүгийн менежмент /Бакалавр/ Санхүүгийн удирдлагыг хэрэгжүүлэх, төсөв төлөвлөгөө зохиох, тайлан тэнцэлд шинжилгээ хийж санал, дүгнэлт боловсруулах, санхүүгийн хяналт, шалгалт хий...

Дэлгэрэнгүй
Хүний нөөцийн менежмент /Бакалавр/ Байгууллагын хүний нөөцтэй холбоотой хүний нөөцийг бүрдүүлэх, хүний нөөцийг ашиглах, хүний нөөцийг хөгжүүлэхтэй холбоотой чиг үүргүүдийг макро...

Дэлгэрэнгүй
Удирдлагын ажиллагаанд оролцогчдын харилцааг зохицуулж буй эрх зүйн салбар, институт, төрийн онол, төрийн алба, нийтийн захиргааны удирдлага, удирдахуйн ухаан, маркетингийн өргөн мэд...

Дэлгэрэнгүй
Нягтлан бодох бүртгэл /Бакалавр/ Мэргэжлийн ур чадвар Бизнесийн болон санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа, гадаад орчинд шинжилгээ хийж дүгнэлт өгөх, түүний бодлого, технолог...

Дэлгэрэнгүй
“Боловсрол судлал”-ын магистрын зэрэг олгох хөтөлбөрийн зорилт нь шинжлэх ухаан, боловсролын салбарт улс төр, нийгэм, эдийн засаг, бизнесийн ухааны чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ...

Дэлгэрэнгүй
Бизнесийн удирдлага /Магистр/ “Бизнесийн удирдлага”-ын магистрын зэрэг олгох хөтөлбөрийн зорилт нь шинжлэх ухаан, боловсролын салбарт улс төр, нийгэм, эдийн засаг, бизнесийн ухааны ...

Дэлгэрэнгүй