Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Монгол Улсын их, дээд сургуулиудын эрдэм шинжилгээ, судалгаа, инновацын чадавхийг сайжруулах “Erasmus+” хөтөлбөрийн “ARROW” төсөлд “Цэцээ Гүн” менежментийн дээд сургууль хамрагдаж байна.
Уг төсөл нь 2018-2020 оны хооронд 3 жилийн хугацаатай үргэлжлэх бөгөөд төслийн зохицуулагчаар Испани улсын Лас Палмасын Их сургууль (ULPGC-University of Las Palmas de Gran Canaria), төслийн хамтрагч байгууллагаар Испани улсын Лас Палмасын Их сургуулийн ШУТПаркийн сан (Scientific and Technological Park Foundation of the ULPGC), Польшийн Щециний Их сургууль (University of Szczecin), Португалийн Порто их сургууль (The University of Porto), Монголын 12 их дээд сургууль (Монгол Улсын Их Сургууль, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Улаанбаатарын Их Сургууль, Цэцээ Гүн Менежментийн Дээд Сургууль, Отгонтэнгэр Их Сургууль, Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль, Хэл Иргэншлийн Дээд Сургууль, Хангай Дээд Сургууль) хамтран ажиллаж байна.
“Арроу” төслийн хүрээнд нийт 7 төрлийн сургалт явагдана. Үүнд:
Мөн төслийн хугацаанд 3 удаагийн нэгдсэн уулзалт болох бөгөөд анхны уулзалт Испани улсын Лас Палмасын их сургууль дээр 2018 оны 4 сарын 5наас 4 сарын 11ны хооронд болсон. Хоёрдахь уулзалт 2019 оны 7 сарын 1нээс 7 сарын 6ны хооронд Улаанбаатар хотод, гуравдахь уулзалт 2020 оны 9 сард Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөж байна.