“Цэцээ гүн” менежментийн дээд сургуулийн 20 жилийн ойд зориулсан “Эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан”-д урьж байна
2018 оны 08 сарын 28

“ЦЭЦЭЭ ГҮН” МЕНЕЖМЕНТИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН 20 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН

“ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН УРАЛДААН”

Монгол улсын хөгжил дэвшлийн гол тулгуур болсон боловсролын салбарт хүчин зүтгэж яваа эрдэмтэн судлаач, багш, оюутан та бүхэнд “Цэцээ Гүн” Менежментийн дээд сургуулийн 20 жилийн ойн мэнд хүргэж судлах үйлс тань мятаршгүй, суралцах үйлс тань хэмжээлшгүй байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.

“Цэцээ Гүн” Менежментийн дээд сургууль нь жил бүр эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдааныг их, дээд сургуулидын дунд уламжлал болгон зохион байгуулж багш, оюутны эрдэм шинжилгээний ажлыг дэмжин, нийтийн хүртээл болгоход тодорхой хувь нэмэр оруулж ирсэн билээ. Энэхүү эрдэм шинжилгээний хурлыг 7 дахь жилдээ, үүнээс 4 дахь жилдээ тус сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол улсын гавьяат багш, доктор/Ph.D/, профессор Нанзадын Цэндийн нэрэмжит болгон зохион байгуулж байна.

Илтгэлийн уралдааны зорилго: Менежмент /төр, бизнес, нийтийн удирдлага/ чиглэлээр сургалт явуулж байгаа их, дээд сургуулиудын багш, оюутан, суралцагчдын судалгаа шинжилгээний бүтээлч хандлагыг дэмжин урамшуулах, судалгаа шинжилгээний ажлыг нь шинэ агуулга санаагаар баяжуулах, нийтийн хүртээл болгох замаар менежментийн онол, үйлдлэгийн хөгжилд хувь нэмэр оруулахад оршино.

Хамрах хүрээ: Менежментийн чиглэлээр сургалт явуулж буй их, дээд сургуулиудын профессор багш, нар, оюутан суралцагчид, судлаачид, эрдэм шинжилгээний ажилтнууд болон бизнесийн байгууллагын хүний нөөцийн менежерүүдэд нээлттэй. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурал нь

Багш, судлаачид
Оюутан гэсэн ангилалаар явагдана.
Илтгэлийн уралдааны сэдэв: “Хүмүүн баялгийн хөгжил” сэдвийн хүрээнд дараах чиглэлтэй байна.

Хүний нөөцийн үнэлгээ, өрсөлдөх чадвар
Байгууллагын нийгмийн хариуцлага, ёс зүй
Нэг: Илтгэлийн уралдааныг зохион байгуулах журам:

Уралдаан 2 үе шаттайгаар явагдана.

Нэгдүгээр шат: 2018 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн 10.00 цагт илтгэлүүдийг 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэй комисс танилцан шүүж, дараагийн шатанд багш, судлаачдын 5, оюутны 10 илтгэлийг шалгаруулна.

Хоёрдугаар шат: 2018 оны 4 дүгээр сарын 26-ний өдрийн 10:00 цагт БЗД-ийн Засаг Даргын Тамгын Газрын ёслол хүндэтгэлийн танхимд 1 дүгээр шатнаас шалгарсан илтгэлийг хэлэлцүүлж, шилдэг илтгэлийг тодруулна. /Илтгэлийг шалгаруулахдаа нэг ба хоёрдугаар шатны үнэлгээг нэгтгэн гаргана./

Уралдаанд ирүүлэх материал, бүртгэлийн хугацаа:

Илтгэлийг хэвлэмэл болон File хэлбэрээр бэлтгэж 2018 оны 4 дүгээр сарын 16-наас 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 10:00-16:00 цаг хүртэл “Цэцээ Гүн” менежментийн дээд сургуулийн 301 тоот өрөөнд Бизнесийн удирдлагын тэнхмийн багш Г.Олзбаярт биеэр ирж бүртгүүлэх бөгөөд бүртгэлтэй холбоотой мэдээллийг 70162668, 99275476 утсаар авч болно.

Хугацаа хожимдсон, илтгэлд тавигдах шаардлага хангаагүй илтгэлийг хүлээн авахгүй бөгөөд хураалгасан илтгэлд засвар хийхийг хориглох ба буцааж олгохгүй.
Бүртгэлийн хураамж багш 40,00, оюутан 30.000 төгрөг байх ба бэлнээр эсвэл сургуулийн Хаан банк 5032717140 тоот дансанд шилжүүлж баримтаа авчирна.
II шатанд шалгарсан илтгэгчдэд E-mail болон утсаар мэдэгдэнэ.
Уралдаанд ирүүлсэн илтгэлийн хамт
Сургуулийн албан тоот /Тодорхойлолт/
Анкет /www.management.edu.mn сайтаас анкет авч бөглөнө үү/
Оюутны үнэмлэхний хуулбар /Ажлын үнэмлэх/
3х4 хэмжээтэй нэг хувь цээж зураг
Бүртгэлийн хураамж багш 40,000, оюутан 30.000 төгрөгийг тушаасан байна
Илтгэлийн File-ийг info@tsetsee-goun.edu.mn хаягаар явуулах.
Хоёр. Илтгэлд тавигдах ерөнхий шаардлага

Багш, судлаачид:

Илтгэл нь хурлын ерөнхий сэдвийн хүрээнд байна;
Менежментийн хөгжлийг тодорхойлогч хүчин зүйлүүд , шинэ парадигмийн үндсэн бодомжуудыг хөндсөн байх;
Менежментийн орчин үеийн парадигмд дэвшүүлэн байгаа асуудал, зорилтуудыг шинжлэх ухааны судалгааны тодорхой хандлага, арга зүйд тулгуурлан боловсруулж хүлээгдэж буй үр дүнг тодорхойлон, баталсан байх;
Өөрийн орны байгууллагуудын өөрчлөлт, менежментийн хэв маягийн өөрчлөлттөй уялдуулсан, дэвшүүлж буй асуудлыг нарийвчлан боловсруулж асуудлыг томъёолсон байх;
Менежментийн орчин үеийн асуудлыг онол-парактиктийн уялдаа холбоо, мэдээллийн өргөн агуулгатай судалгаанд тулгуурлан боловсруулсан байх;
Илтгэл бүр тухайн шинжлэх ухааны онол, арга зүйн хүрээнд эсвэл хэрэглээний хүрээнд шинэлэг санааг дэвшүүлсэн байх;
Зохиогчийн эрхийн зөрчилгүй, судалгааны өргөн мэдээлэлд үндэслэсэн байх.

Оюутан:

Илтгэл бүр эрдэм шинжилгээний ажлын удирдагчтай байна;
Менежментийн орчин үеийн парадигмийн үндсэн чигийг судалгаа шинжилгээний ерөнхий хандлага, арга зүйд тулгуурлан судалсан байх;
Шинжлэх ухааны хүлээгдэж буй үр дүнг тодорхойлохдоо тэдгээрийг шийдвэрлэх арга замыг нэгтгэн тодорхойлсон байх;
Илтгэл нь шинжлэх ухааны найруулга, хэллэг нэр томъёоны хувьд ойлгомжтой, цэгцтэй байх;
Бусад судлаачдийн санааг шууд болон дам давтахгүй байх;
Илтгэх ур чадвартай байх;
Зохиогчийн эрхийн зөрчилгүй, судалгааны өргөн мэдээлэлд үндэслэсэн байх.

Гурав. Илтгэлд тавигдах техникийн шаардлага:

Илтгэлийг 7-10 нүүрэнд багтаасан байх;
Илтгэлийн мөр хоорондын зай 1.5, цаасны хэмжээ А4, зүүн талаас 3см, бусад талаас 2см, фонд - Times New Roman, үсгийн хэмжээ – 12-оор /MS Word/ бичигдсэн байх;
Илтгэлд 7-8 түлхүүр үг орно.
Илтгэл нь гарчиг, хураангуй, түлхүүр үг, агуулга, дүгнэлт, ном зүй гэсэн хэсгүүдэс бүрдсэн байх бөгөөд илтгэх хугацаа 10 минут, асуулт хариулт 5 минут үргэлжилнэ.
Фото зураг, зурагт хүснэгтүүд нь зөвхөн хар, цагаан өнгөтөй байна. Зураг дээрх үсэг, тооны өндөр нь ерөнхий текстийн үсэгний өндөртөй тэнцүү байх буюу 85% -иас багагүй байх;
Техник хэрэгсэл заавал ашигласан байх.

Дөрөв. Эрдэм шинжилгээний илтгэл бичихэд тавигдах шинжлэх ухааны шаардлага:

Шинэлэг санаа дэвшүүлж, хэрэгжих боломжийг тодорхойлсон байх;
Сэдвийн ерөнхий агуулгатай тохирсон, нийцсэн \сэдвийн дагуу \байх;
Тоон болон стандартын ишлэл хэрэглэсэн байх;
Тодорхой судалгаанд тулгуурласан байх;
Шинжлэх ухааны найруулга зүйд нийцсэн байх;
Агуулга нь товч тодорхой, бусдын санааг давтахгүй байх;
Илтгэх, мэтгэлцэх ур чадвартай байх.

Тав. Шагнал урамшуулал:

Багш, судлаач:

1 дүгээр байр – 1/Өргөмжлөл, 400.000 төгрөг/

2 дугаар байр – 1/Өргөмжлөл, 250.000 төгрөг/

3 дугаар байр – 1/Өргөмжлөл, 200.000 төгрөг/

Удирдагч багш:

Удирдагч -1/ Батламж, дурсгалын зүйл/

1 дүгээр байр – 1/Өргөмжлөл, 300.000 төгрөг/

2 дугаар байр – 1/Өргөмжлөл, 200.000 тө

3 дугаар байр – 1/Өргөмжлөл, 150.000 төгрөг/

Зургаа: Бусад

Жич: Хамтран зохион байгуулагч, дэмжигч байгууллага, хувь хүмүүс оюутан, багшийг өөрсдийн шалгуураар сонголт хийж урамшуулж болно.

ЦГМДС-ийн Эрдмийн зөвлөл, зохион байгуулах комисс

Эрдэм шинжилгээний илтгэлийн хуралд оролцогчдын бүртгэлийн анкет татах

Хөтөлбөрүүд

Хэрэглэгчдэд зориулан дээд зэргийн брэндийг бүтээх, түүнийг түгээх, үр ашигтай харилцаа холбоо тогтоох замааар хэрэглэгчидтэй болох тэднийг тогтоон барих, улмаар нэмэгдүүлэх ажлыг хэ...

Дэлгэрэнгүй
Санхүүгийн менежмент /Бакалавр/ Санхүүгийн удирдлагыг хэрэгжүүлэх, төсөв төлөвлөгөө зохиох, тайлан тэнцэлд шинжилгээ хийж санал, дүгнэлт боловсруулах, санхүүгийн хяналт, шалгалт хий...

Дэлгэрэнгүй
Хүний нөөцийн менежмент /Бакалавр/ Байгууллагын хүний нөөцтэй холбоотой хүний нөөцийг бүрдүүлэх, хүний нөөцийг ашиглах, хүний нөөцийг хөгжүүлэхтэй холбоотой чиг үүргүүдийг макро...

Дэлгэрэнгүй
Удирдлагын ажиллагаанд оролцогчдын харилцааг зохицуулж буй эрх зүйн салбар, институт, төрийн онол, төрийн алба, нийтийн захиргааны удирдлага, удирдахуйн ухаан, маркетингийн өргөн мэд...

Дэлгэрэнгүй
Нягтлан бодох бүртгэл /Бакалавр/ Мэргэжлийн ур чадвар Бизнесийн болон санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа, гадаад орчинд шинжилгээ хийж дүгнэлт өгөх, түүний бодлого, технолог...

Дэлгэрэнгүй
“Боловсрол судлал”-ын магистрын зэрэг олгох хөтөлбөрийн зорилт нь шинжлэх ухаан, боловсролын салбарт улс төр, нийгэм, эдийн засаг, бизнесийн ухааны чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ...

Дэлгэрэнгүй
Бизнесийн удирдлага /Магистр/ “Бизнесийн удирдлага”-ын магистрын зэрэг олгох хөтөлбөрийн зорилт нь шинжлэх ухаан, боловсролын салбарт улс төр, нийгэм, эдийн засаг, бизнесийн ухааны ...

Дэлгэрэнгүй