2021.10.02
Багш нарын баярыг угтан "Цэцээ Гүн" Менежментийн Дээд сургуулиас санаачлан зохион байгуулсан "Бид хамтдаа" сургалт, арга зүйн эрдэм шинжилгээний илтгэлийн анхдугаар уралдаан маань халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан цахим танхим хосолсон хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа.
Хоёр сургуулийн маань нийт 12 багш өөр өөрийн сургалтын арга зүйгээ танилцуулсан илтгэлээ хамт олондоо хуваалцаж,
ТЭРГҮҮН байрыг ЦГМДС-ийн маркетингийн удирдлагын багш, докторант Г.Олзбаяр "COVID-19 цар тахлын үе дэх зайн сургалтын нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал",
Дэд байрыг ерөнхий боловсролын Уудам Монгол Сургуулийн бага ангийн багш Б.Мөнх-Од, Д.Саруулзаяа нарын хамтын бүтээл "Нэгдүгээр ангийн сурагчдын сургуульд дасан зохицох, суралцах чадварыг бэлтгэл хичээлээр дэмжих нь",
Гутгаар байрыг ЦГМДС-ийн төрийн удирдлагын тэнхимийн багш, докторант Б.Бат-Ерөөлт "Удирдлагын боловсролын тогтолцоон дахь хууль зүйн боловсролын уялдаа холбоо, сургалтын арга зүйн технологи"
илтгэлүүд тус тус хүртлээ.