2021.11.20
СПОРТЫН НААДАМ
Энэ долоо хоногт Цэцээ Гүн Менежментийн Дээд сургуулиас оюутан суралцагчдын бие бялдар авъяас чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг олон төрөлт спортын наадам явагдаж байна.
Энэ хичээлийн жилийн наадам Шатар, даам, ширээний теннис, И-Спорт, гар болон сагсан бөмбөг гэсэн зургаан төрлөөр зохион байгуулагдаж өнөөдөр дүнгээ гаргах юм
Нийт оролцогч баг тамирчдад амжилт хүсье