Сургуулийн танилцуулга

“Цэцээ Гүн” менежментийн дээд сургуулийг 1998 онд УИХ-ын гишүүн асан Г.Ганхуягийн санаачлагаар “Орон нутгийн удирдлагын хөгжил” сан, мэргэжлийн багш, эрдэмтэд, бизнесийн болон төрийн захиргааны удирдлагын мэргэжилтэн бэлтгэх зорилгоор Гэгээрлийн сайдын 202 тоот тушаалын дагуу байгуулсан.

Менежментийн буюу удирдахуйн ухааны чиглэлээр дагнасан мэргэжилтэн бэлтгэдэг төрийн бус өмчийн анхны сургуулиуд нэг болох тус сургууль нь анх Монгол Улсын Засгийн Газрын захиалгаар Төрийн захиргааны удирдлагаар мэргэшсэн 50 ажилтан бэлтгэх төслийн сургалтыг Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Удирдлагын академитай хамтран амжилттай явуулж, сургалтынхаа үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлж, дээд боловсролын сургалтын байгууллагын үндсийг тавьсан түүхтэй.

Эдүгээ төрийн захиргааны удирдлага, санхүүгийн удирдлага, хүний нөөцийн удирдлага, маркетингийн удирдлага, компьютерийн програм хангамж мэргэжлээр 4 жилийн өдөр, Төрийн захиргаа, Хүний нөөцийн удирдлагаар 1,5 жилийн эчнээ, Нягтлан бодох бүртгэлээр 3,5 жилийн эчнээ, Бизнесийн удирдлага, Боловсролын удирдлагаар магистрын сургалтуудыг явуулдаг. Төрийн захиргаа, бизнесийн удирдлагын 2 үндсэн тэнхим, гадаад хэлний аудио, видео мэдээллийн кабинет, компьютер интернетийн лаборатори, хүний нөөц, маркетинг, санхүү, төрийн захиргааны мэргэжлийн ангиуд, эрх зүйн клиник сургалтын төв болон эко танхимтай.

2009 онд Баянзүрх дүүрэгт хичээлийн зориулалтаар 5 давхар 1150м2 талбайтай барилга ашиглалтанд орж сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах, багш, ажилчид, суралцагчдын ажиллах, суралцах таатай боломжийг бий болгосон.



Хөтөлбөрүүд

Хэрэглэгчдэд зориулан дээд зэргийн брэндийг бүтээх, түүнийг түгээх, үр ашигтай харилцаа холбоо тогтоох замааар хэрэглэгчидтэй болох тэднийг тогтоон барих, улмаар нэмэгдүүлэх ажлыг хэ...

Дэлгэрэнгүй
Санхүүгийн менежмент /Бакалавр/ Санхүүгийн удирдлагыг хэрэгжүүлэх, төсөв төлөвлөгөө зохиох, тайлан тэнцэлд шинжилгээ хийж санал, дүгнэлт боловсруулах, санхүүгийн хяналт, шалгалт хий...

Дэлгэрэнгүй
Хүний нөөцийн менежмент /Бакалавр/ Байгууллагын хүний нөөцтэй холбоотой хүний нөөцийг бүрдүүлэх, хүний нөөцийг ашиглах, хүний нөөцийг хөгжүүлэхтэй холбоотой чиг үүргүүдийг макро...

Дэлгэрэнгүй
Удирдлагын ажиллагаанд оролцогчдын харилцааг зохицуулж буй эрх зүйн салбар, институт, төрийн онол, төрийн алба, нийтийн захиргааны удирдлага, удирдахуйн ухаан, маркетингийн өргөн мэд...

Дэлгэрэнгүй
Нягтлан бодох бүртгэл /Бакалавр/ Мэргэжлийн ур чадвар Бизнесийн болон санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа, гадаад орчинд шинжилгээ хийж дүгнэлт өгөх, түүний бодлого, технолог...

Дэлгэрэнгүй
“Боловсрол судлал”-ын магистрын зэрэг олгох хөтөлбөрийн зорилт нь шинжлэх ухаан, боловсролын салбарт улс төр, нийгэм, эдийн засаг, бизнесийн ухааны чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ...

Дэлгэрэнгүй
Бизнесийн удирдлага /Магистр/ “Бизнесийн удирдлага”-ын магистрын зэрэг олгох хөтөлбөрийн зорилт нь шинжлэх ухаан, боловсролын салбарт улс төр, нийгэм, эдийн засаг, бизнесийн ухааны ...

Дэлгэрэнгүй