Гадаад хамтын ажиллагаа, гадаадын их дээд сургуультай хамтарсан хөтөлбөр:
Цэцээ гүн менежментийн дээд сургууль нь гадаад хамтын ажиллагааны хүрээнд япон улсын их дээд сургууль, хөдөлмөрийн бирж, хэлний бэлтгэлийн сургуулиудтай хамтран ажиллаж гэрээ байгуулан 2+2, 3+1, хэлний бэлтгэл, нэг жилийн цалинтай дадлага хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.
ХОС ЭРДМИЙН ЗЭРЭГТ ХӨТӨЛБӨР
“Dual degree program” буюу “Хос эрдмийн зэрэгт хөтөлбөр”-ийг ЦГМДС нь 2+2 болон 3+1 нэртэйгээр хэрэгжүүлдэг. Энэхүү хөтөлбөр нь хамтын ажиллагаатай их дээд сургуулиудад хоёр хоёр жилээр ээлжлэн суралцаж хос дипломтой төгсдөг хөтөлбөр юм.
Мөн 3+1 хөтөлбөрийг Япон улсын Wakayama College of Global Business сургуультай хамтарч байгаа бөгөөд дээд сургуулийн 3+1 хөтөлбөр нь хоёр сургууль хоорондын кредит хүлээн зөвшөөрөх гэрээний дагуу 4-р курстээ тус сургуульд элсэн Япон улсад 1-1.5 жил суралцах бөгөөд хоёр сургуулийн дипломтой төгсч, Япон улсад ажиллах, үргэлжлүүлэн суралцах боломжтой байдаг.
Хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлэгч сургуулиуд
- Japan Institute of Japanese
Language and Culture
- Seigan japanese school
- Wakayama college of global
business
- Reiwa International Language
School
- Liberty Odawara School
- Totori Jouhoku Japanese School
Манай сургууль нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлээд төрийн байгууллагын захиалгат сургалт, тэтгэлэг, төгсөх курсын оюутны дадлага, түүнчлэн төгссөн оюутнуудыг ажлын байраар хангах зорилготойгоор дотоодын олон байгууллагатай хамтран ажилласаар ирсэн. Манай энэхүү оюутанд чиглэсэн дотоодын хамтын ажиллагааг аймаг орон нутаг, нийслэлийн дүүргүүдийн засаг даргын тамгын газрууд, “Намьяанжү” Солонгосын соёлын төв, “MSC” групп, “Таван богд” групп, “Ялгуулсан” ХХК, “Монос” ХХК, “Улаанбаатар төмөр зам” ТӨК, “Баясал трейд” ХХК, “Жүр үр”, “Од” групп, “Монголын цахилгаан холбоо” ТӨК, “Баянцээл” ХХК зэрэг байгууллагууд дэмжин хамтран ажилладаг билээ. Мөн “Dentament” шүдний эмнэлэг, Хавдар судлалын эмнэлэгтэй хамтран ажиллаж, өөрийн оюутнуудыг болон багш, ажиллагсдыг 10-30%-иар хөнгөлөлттэй үзүүлж, эмчлүүлж байна.
БЗД-ийн 10-р хорооны “Цэн оюу” өрхийн эмнэлэгтэй хамтран оюутнуудад эрүүл мэндийн мэдлэг олгох, мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор эмэгтэйчүүд, БЗХӨ, нийгмийн халдварт өвчин, стрессийг арилгах арга зам сэдвээр лекцийг зохион байгуулж байна.
МОХолбоо болон нийтийн тээврийн хөнгөлөлттэй зорчих эрхийн дагуу нийтийн тээврээр зорчиж байна.